15310209 736506246502493 1923712590 n 

Эрхэм та манай байгууллагын цахим хуудсанд тавтай морилно уу.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхаа ажилтан, албан хаагчид, тус газарт ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа болон аймгийнхаа нийт иргэд, хамтран ажилладаг аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдэдээ чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Аймгийнхаа нутаг дэвсгэрт хууль тогтоомжийг сахиулан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бүтээгдэхүүн,үйлчилгээг хэрэглэх нөхцөлийг хангах, бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх эрхэм зорилгоо амжилттай хэрэгжүүлж буйн зэрэгцээ байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй  хамтран  ажиллаж, хуулиа дээдлэн, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн үйлчилгээг хүнд сурталгүйгээр түргэн шуурхай хүргэхээр ажиллаж байна.

Энэхүү цахим хуудаснаас бидний тухай мэдээ мэдээлэл, байгууллагын ил тод байдал, хяналт шалгалтын төлөвлөгөө, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, мөн түүнчлэн үйл  ажиллагаа явуулахад юуг анхаарах болон хяналтын чиглэлээр зөвлөмж зааварчилгаа өгөх зэрэг хэрэгтэй мэдээ мэдээллээ авна гэдэгт найдаж байна.

Цахим хуудаснаа зочилсонд тань баярлалаа.

 

 

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ Д.МӨНХТУЯА