15045371 1346064665465806 665072705 o

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь МХЕГ-ын даргын "Аймгийн МХГ-ын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай" 2015.04.24-ний өдрийн 208 дугаар тушаалын дагуу 4 хэлтэс, нэгдсэн лаборатори гэсэн нэгжтэйгээр нийт 71 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байна. Үүнд: Газрын дарга, хэлтсийн дарга 3, ахлах мэргэжилтэн, улсын байцаагч 49, төрийн үйлчилгээний 17 ажилтан хамрагдана.

 

Хэлтсийн зохион байгуулалт:

  • Захиргаа, удирдлагын хэлтэс
  • Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс
  • Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологт, уул уурхайн хяналтын хэлтэс
  • Хил, хорио цээрийн хяналтын хэлтэс
  • Нэгдсэн лаборатори

Эрүүл мэнд, боловсрол, соёл, хүнс, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс:

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эмнэлэг, сургууль, хүүхдийн байгууллагын ажлын байрны эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах, хүн малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх, иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч дэмжлэг үзүүлэх замаар орчны аюулгүй байдал, хүн амыг хүнс ахуйн хэрэглээний чанартай бүтээгдэхүүнээр хангуулах, халдварт өвчин, хордлогоос сэргийлэх, түүнтэй тэмцэх, бүх шатны боловсролын чанарыг сайжруулах, соёлын үнэт зүйлийг хамгаалах, баяжуулах, хүн, мал, эмнэлгийн тусламж, үйлчилгээ эм биобэлдмэлийн чанарыг дээшлүүлэх чиглэлээр хяналт шалгалт хийж, Монгол Улсын холбогдох хуулиуд, салбарын яамдаас гаргасан шийдвэр, стандарт, дүрэм журмын хэрэгжилтийг байгууллага, аж ахуйн нэгж, иргэний үйл ажиллагаанд хангуулах зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

15036627 1307020435997169 5141806314688937128 n

Дэд бүтэц, хөдөлмөр, нийгмийн хамгаалал, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтэс:

Байгаль орчин, геологи уул уурхай, газрын харилцаа, геодези зураг зүй, хот байгуулалт, барилга, инженерийн байгууламж, эрчим хүч, мэдээлэл холбоо, автозам, автотээвэр, өргөх механизм, хэмжил зүй, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомж, стандарт, норм, дүрэм, журмыг сахиулах, сурталчлан таниулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хяналт шалгалтын үйл ажиллагаагаа хандуулан, аж ахуй нэгж, байгууллага иргэдэд мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх замаар хүн амыг эрүүл аюулгүй орчинд таатай амьдарч, хөдөлмөрлөх нөхцөлийг бүрдүүлэхэд гол зорилтоо чиглүүлэн ажиллаж байна.

15058717 1346064595465813 1372057451 n

Хил, хорио цээрийн хяналтын хэлтэс:

Олон Улсын гэрээ, хэлэлцээр Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хүний олон улсын хөл хориот өвчин, мал амьтны олон улсын “А” жагсаалтын болон халдварт өвчин, ургамлын хорио цээрийн өвчин, хөнөөлт шавж, мэрэгч амьтан, хог ургамал улсын хилээр нэвтрэхээс урьдчилан сэргийлэх бараа, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангуулах үндсэн зорилттой ажиллан, Хилийн мэргэжлийн хяналтын үндсэн зорилго, зорилтыг хангахад эрүүл ахуй, халдвар судлал, ургамал хорио цээр, мал эмнэлэг, стандарт чанарын чиглэлээр хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж байна.

 

Нэгдсэн лаборатори:

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хүрээнд улсын байцаагч нарын хяналтаар илрүүлсэн зөрчлийг баталгаажуулах, байгаль, нийгэм, орчноос хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохуйц хими, физик, биологийн хүчин зүйлүүдийг тодорхойлох зориулалттай Хими, хор судлалын, Эрүүл ахуй нян судлалын, Таримал ургамлын үр, хорио цээрийн гэсэн 3 чиглэлийн лабораторийг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна.