2018.01.02

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 01/27 тоот удирдамж, аймгийн Засаг даргын 2017 оны А/583 дугаар захирамжийн хүрээнд шинэ жилийн баярыг угтаж хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар нийт 78 зөрчил илрүүлснээс 60 буюу 79.6%-ийг арилгуулах арга хэмжээ авлаа. 4 аж ахуйн нэгж, иргэнд 14 заалт бүхий албан шаардлага хүргүүлж, бүтээгдэхүүн хураасан 7 акт, бүтээгдэхүүн шинжилсэн тухай 3 акт үйлдсэн байна.

Зөрчил дутагдал гаргасан 1 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 50.0 мянган төгрөгийн торгууль ногдууллаа.

БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, жижиг савлагаатай, шошгын мэдээлэл нь хятад хэл дээр бичигдсэн төрөл бүрийн хэлбэр дүрс, тоглоом, зурагтай  чихэр, чипс, гаа, ундаа, цэлцэгнүүр, шагшуурга, шанцай, хатаасан жимс, чавга зэрэг 19 нэрийн 1936 ширхэг, 965.4 мянган төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн хурааж, газрын дэргэдэх устгалын комисст шилжүүлэв.

Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн ундаа, набор, шар айраг, чихэр, хөц будаа, жүүс 8 нэрийн 163 ширхэг, 374.4 мянган төгрөгийн бүтээгдэүүнийг Монгол улсын Засгийн газрын 2013 оны 172 дугаар тогтоолоор баталсан “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, устгах, дахин боловсруулах, журам”-ыг үндэслэн дотоод хяналтын нэгжид шилжүүлэн, буцаан татан авахуулсан.

Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хүнсний үйлдвэр, зоогийн газруудын үйлдвэрлэсэн 20 нэрийн 35 ширхэг бүтээгдэхүүнийг хамруулахад 34 нь буюу 97.1% нь чанар, аюулгүй үзүүлэлтийн шаардлага хангасан байна.

Хүнсний захад худалдаа эрхэлдэг иргэдийн ашиглаж байсан 20 хэмжих хэрэгслийг аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн улсын баталгаажуулалтад хамруулах арга хэмжээ авав.

Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын дүнг 3  удаа орон нутгийн “Д1”, “Дорнод”, “Шинэ суваг ТВ”-ээр мэдээлж, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй хураагдсан бүтээгдэхүүнийг нийтэд үзүүлж, сэрэмжлүүлэг өгсөн.

МХЕГ, аймгийн МХГ-ын пейж хуудас, Мэргэжлийн хяналтынхан сайтад 21 төрлийн зөвлөмж, сэрэмжлүүлэг бүхий постер, 4 шторк байршуулж, сошиалаар сурталчилах арга хэмжээ авсан.

Дорнод аймгийн нэгдсэн шинэ жилийн баяр “Happy Dornod” арга хэмжээ 2017.12.31-ний 22.00-24.00 цагт Тусгаар тогтнолын талбайд зохион байгуулж байгаатай холбогдуулан иргэдэд халуун хоол, цайны үйлчилгээ, худалдааны үеэр бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавьж ажиллав.

“Нийт хяналт шалгалтанд хамрагдсан 48 аж ахуйн нэгж, иргэний 120 ажиллагсдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан. Цагаан сарыг угтаж хийсэн хяналт шалгалтын дүнгийн талаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн аймгийн Засаг даргын шуурхай хуралд мэдээлэл бэлтгэж, танилцууллаа.