Эрхэм зорилго: Орон нутгийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хүний эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах, чанартай бараа бүтээгдэхүүн хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэхэд тавих төрийн хяналт шалгалтын ажлын үр дүнг бие даасан, хараат бус магадлан шинжилгээний дүнгээр баталгаажуулж, Итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заагдсан нэр төрлөөр олон улсын болон үндэсний батлагдсан арга аргачлал ашиглан сорилт шинжилгээг гүйцэтгэж, сорилтын үр дүнгийн үнэн зөв байдлыг хангахад оршино.

Тус итгэмжлэгдсэн лаборатори нь “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторид тавигдах ерөнхий шаардлага” MNS ISO/IEC 17025:2007 стандартын шаардлагын дагуу 2009, 2012 онуудад 2 удаа итгэмжлэгдэж чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд лабораторийн чиглэлээр мэргэшсэн, орон тооны 8 ажилтантай.

Лаборатори нь Хими, хор судлалын, Эрүүл ахуй нян судлалын, Таримал ургамлын үр, хорио цээрийн гэсэн 3 чиглэлээр нийт 74 нэр төрлийн бүтээгдэхүүнд 354 үзүүлэлтээр сорилт шинжилгээ гүйцэтгэдэг.

Ур чадварын сорилт гүйцэтгэх гэрээний дагуу МХЕГ-ын дэргэдэх “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори”-ийн Эрдэм шинжилгээ судалгаа, эрсдэлийн үнэлгээний төвөөс зохион байгуулдаг ур чадварын сорилтынхөтөлбөр, лаборатори хоорондын харьцуулалтад тогтмол оролцож, сорилт гүйцэтгэх чадавхиа хөндлөнгөөс үнэлүүлдэг.

Итгэмжлэгдсэн лабораторид бүтээгдэхүүнээ шинжлүүлэх нь:

-       Тухайн бүтээгдэхүүнд хэрэглэгчийн итгэх итгэлийг нэмэгдүүлэх,

-       Зөв сонголт хийхэд туслах,

-       Хуурамч бүтээгдэхүүнээс хэрэглэгчийг хамгаалах,

-       Бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх,

-       Тухайн аж ахуйн нэгжийн бизнесийн ашиг орлогыг нэмэгдүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын үр дүн нь:

-       Стандартын шаардлага хангасан чанартай, эрүүл аюулгүй бараабүтээгдэхүүн хэрэглэх баталгааг хангаж өгнө.

-       Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн орчин нөхцөлөөр хангагдах баталгаа болно.

-       Итгэмжлэгдсэн лаборатори нь таны эрүүл мэндийн баталгаа болж чадна.

ДОРНОД АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР