• Химийн лабораторийн үндэс суурь анх 1963 онд тавигдаж Аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харьяа Ариун цэвэр халдвар судлалын станцын дэргэд үүсгэн байгуулагдсан.
  • 1963-1973 онуудад химийн лаборатори нь хүнсний бүтээгдэхүүнд мэдрэхүй эрхтний шинжилгээг голлон тараг сүүний хүчиллэг, тослог зэргийг тодорхойлж байсан.
  • 1979 оноос химич, 1983 оноослаборантын орон тоотой болж өргөжсөн.
  • 1990 онд Аймгийн нэгдсэн эмнэлгийн оношзүйн бактериологи лабораториос салбарлан 1 нян судлагч их эмч, 2 лаборанттойгоор эрүүлзүйн нян судлалын лаборатори зохион байгуулагдсан. Одоогоор бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, ундны болон бохир ус, хөрс, агаар, эрүүлзүйн арчдас, ариун материалын сорьц дээжинд эрүүлзүйн нянсудлалын сорилт шинжилгээг гүйцэтгэж байна.
  • 1996 оноос хор судлалын шинжилгээгээр хүнсний бүтээгдэхүүнд пестицидийн үлдэгдлийг нимгэн үет хроматографийн аргаар тодорхойлдог болсон ба хими хор судлалын лаборатори болж өргөжсөн.
  • 1989 оноос 1997 он хүртэл Эрүүл мэндийн байгууллагын харьяанд Эрүүл ахуй халдвар судлалын хяналтын газар нэртэйгээр ажиллаж байсан.
  • 1997 оны 10 сараас Аймгийн Засаг даргын захирамжаар Аймгийн Мэргэжлийн хяналтын алба нэртэй болсон.
  • 1998 онд химич, 2 лаборантын орон тоотойгоор ажиллаж ундны ус, бохир ус, хүнсний бүх төрлийн бүтээгдэхүүн, ажлын байрны болон гадаад орчны агаар, хөрс, ариутгалын бодис, гоо сайхны бүтээгдхүүн бөс даавуу, тоглоом зэрэг бүтээгдэхүүнд химийн чанарын болон тооны, хор судлалын шинжилгээнүүдийг хийдэг болсон.
  • 2003 онд Төрийн хяналт шалгалтын тухай хууль батлагдснаар бүх хяналтын байгууллагыг нэгтгэж, УМХГ-ын даргын 2003 оны “Мэргэжлийн хяналтын байгууллагууд лабораторитой байх 139 дугаар тушаалын дагуу Хими хорсудлал, эрүүлзүйн нян судлалын лабораториуд үйл ажиллагаа явуулж байсан.
  • УМХГ-ын даргын 2004 оны 79 дугаар тушаалаар Аймгийн ХААУГ-ын үрийн лабораторийг шилжүүлэн нэгтгэснээр таримал ургамлын үр, хорио цээрийн лаборатори ажиллах болсон.
  • Монгол Улсын Их хурлын 2011 оны Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоол, Засгийн газрын 2012 оны 175-р тогтоолоор аймгийн СХЗХ-ийн сорилтын лабораторийг нэгтгэж, бүтэц орон тооны өөрчлөлт хийгдснээр 2 шинжээчийн орон тоо нэмэгдэж өргөжсөн.
  • МХЕГ-ын даргын 2013 оны 85 дугаар тушаалаар Хими хор судлал, Эрүүл зүйн нян судлал, Таримал ургамлын үр, хорио цээрийн 3 лабораторид 10 орон тооны бүтэцтэй ажиллаж, үйл ажиллагаа явуулж байсан.
  • МХЕГ-ын даргын 2014 оны 313 дугаар тушаалаар лабораторийн эрхлэгч-1, химийн шинжээч -2, хор судлалын шинжээч-1, усны шинжээч-1, нян судлагч шинжээч-1, нян судлалын   лаборант-2 гэсэн нийт 9 бүтэц орон тоотойгоор ажиллаж байсан.
  • МХЕГ-ын даргын 2015 оны 04 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар тушаалаар Нэгдсэн лабораторийн бүтэц, орон тоог 6 болгож шинэчлэн баталсан байдаг.2015 оны 12 дугаар сараас Итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж, Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэн ажиллах шаардлагын дагуу 2 орон тоо нэмэгдэж одоогоор 8 орон тоотой ажиллаж үйл ажиллагаагаа явуулж байна.