2017.11.26

Дорнод аймгийн Засаг даргын А/520 тоот захирамжийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд иргэдийн аюулгүй зорчих нөхцөл боломжийг хангах, согтуугаар үйлдэгдэх тээврийн хэрэгслийнзөрчлийг бууруулах, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зөв хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос татгалзъя, хөдөлгөөний соёлыг дэмжигч хамт олныг бүрдүүлье” сэдэвт аяны хүрээнд 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр байгууллагын нийт хамт олны дотоод хуралд ухуулга сурталчилгаа, аяны үйл ажиллагааг танилцуулж, аймгийн төв, сумдын нийт 29 цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нарын 34 албан тушаалтанд тус аяны хүрээнд анхааруулга санамж, ухуулга сурталчилгаа, сургалт зохион байгуулж ажиллалаа.

2017.11.15

"МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ II НААДАМ-2017"-д Зүүн бүсийн аймгуудын Мэргэжлийн хяналтын газруудын хамтарсан баг тамирчид амжилттай оролцож, сагсан бөмбөгийн төрөлд мөнгөн медаль, гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль авч чадлаа. Бүсээ төлөөлөн оролцсон нийт баг тамирчиддаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, амьдралд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

2017.09.19

Сумын Засаг дарга нарт:
1.“Дэрэвгэр жиргэрүү” ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ 2015 онд 50.0 мян.төгрөг болон өөрчлөгдөж, төлбөр нь килограмм тутамд 7500-10000 төгрөг болсон. Төлбөрийн хэмжээг энэ хязгаарт багтаан аймгийн Иргэдийн хурлаас тогтоохоор Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулинд заасан байдаг бөгөөд одоогоор тогтоогоогүй байна. Иймд Сумын Засаг дарга нар захирамж гарган өөрийн нутаг дэвсгэрт байгалийн ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгож, гэрээ байгуулан төлбөрийг 2400, эсхүл 7500 төгрөгөөр тооцох нь аймгийн Иргэдийн хурлын эрх хэмжээнд халдсан, гагцхүү тухайн байгууллагад хадгалагдах эрх зүйн зохицуулалтыг зөрчсөн, төлбөрийг хууль бусаар ногдуулсан болно.
2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулинд "Төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нөлөөллийн үнэлгээ хийсэн эсэхэд тухайн орон нутгийн байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч, бүх шатны Засаг дарга хяналт тавина." гэж заасан тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй аж ахуй нэгжид сумын Засаг дарга захирамжаар зөвшөөрөл олгож, байгаль хамгаалагч, байцаагч нар гэрээ байгуулан ургамал ашиглуулах зэрэг
эдгээр тохиолдолд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт хамаарах "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжийг агуулж байгааг анхаарна уу!!!!

2017.09.26

МХЕГ-ын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын газрын Дарга, улсын /ахлах/ байцаагч нар, ХАБҮЛЛ-ийн Цацрагийн хяналтын лабораторийн шинжээчид, Дорнод аймгийн МХГ-ын цөмийн болон цацрагийн хяналтын улсын байцаагчтай хамтран “ИРГЭН БҮР ЭРСДЭЛГҮЙ ОРЧИНД” сарын аяны хүрээнд 2017 оны 09 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд тус аймагт цацрагийн үүсгүүр ашиглан цооногийн каротажийн үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн цацрагийн хамгаалалтын ажилчдад цацрагийн аюулгүй байдлыг ханган ажиллахад тулгамдаж буй асуудлууд, гарч болзошгүй эрсдлийн талаарх танхимын сургалтыг зохион байгуулж, цацрагийн үүсгүүр тээвэрлэх үйл ажиллагааны үзүүлэх тоглолтонд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Мөн цацрагийн үүсгүүр хадгалах байр, тээврийн хэрэгсэл, тус компанийн Нэгдсэн байгууламжийн тодорхой цэгүүдэд цацрагийн тунгийн чадлын хэмжилтүүдийг хийж ажиллалаа.

177985881

2016.12.13

Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын газраас зөвлөмж хүргүүлж байна.Үүнд;

Пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад/ импортлох, ашиглах эрх бүхий аж ахуйн нэгж байгууллагын анхааралд:

Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 149 дүгээр тогтоолоор батлагдсан “Пиротехникийн хэрэгслийг импортлох, ашиглах, дүрэм” нь пиротехникийн хэрэгслийг импортлох, хадгалах, худалдах, тээвэрлэх харилцаа болон тэдгээртэй холбоотой аюулгүй ажиллагааны горимыг зохицуулна.

Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас пиротехникийн хэрэгсэл ашиглах тусгай зөвшөөрөл, эрх авсан аж ахуйн нэгж, байгууллагаас бусад аж ахуйн нэгж байгууллага, иргэн уг хэрэгслийг ашиглах, худалдахыг хориглоно.